
Жүжгийн найруулагчаар СУИС-ийн багш Б.Хишигзаяа, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Т.Сэр-Од ажиллаж байгаа бөгөөд лусын дагинын дүрд залуу жүжигчин Б.Хулан, ханхүүгийн дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ нар тоглох юм байна.
Дашрамд дуулгахад, Х.Х.Андерсен “Лусын дагина” зохиолоо 1858 онд бичжээ. Түүний зохиолууд 150 гаруй орны хүүхэд багачуудын хүртээл болсон бөгөөд өнөөг хүртэл түүний үлгэрийн номууд хэвлэгдсээр байгаа юм.
Г.ДАША