БСШУЯ-наас 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор сайдын нэрэмжит тэтгэлгийг 10 судлаачид өнөөдөр олголоо. Тодруулбал, ЭМШУИС-ийн багш П.Эрдэнэбулган, Ж.Мөнхцэцэг, Г.Цэрэнчунт, БУС-ийн багш Ц.Болортамир, НУС-иас Н.Эрдэнэ-Очир, М.Одмандах, ТТС-иас Б.Ганцэцэг, П.Баасансүрэн, ХААИС-ийн багш Т.Энх-Оюун, О.Бүрэнжаргал нарын 10 судлаач тэтгэлэг хүртлээ.
Сүүлийн жилүүдэд нийгмийн бүхий л салбар дахь судалгааны ажлыг дэмжих, инноваци болгохын тулд залуу эрдэмтдийг чадавхжуулах, урам өгөх нэгээхэн арга хэмжээ өнөөдөр боллоо хэмээн БСШУЯ-наас онцолж байсан юм. БСШУ-ы сайдын нэрэмжит уг тэтгэлгийг 2005 оноос эхлэн нийт 80 судлаач, эрдэмтэнд гардуулаад байна.
У.БОЛОР