Улс төрийн нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, харин тойрогт нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх хугацаа өнөөдөр дуусч байна. Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар буюу яг одоо Ардчилсан нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Иргэний зориг-ногоон нам, Монголын Ногоон нам, Монгол Ардын нам, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орон намаас тус тусын нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээд байгааг тус хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. Намуудыг бичиг, баримтаа ирүүлсэн дарааллаар нэрлэжээ. Сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслээс ганцхан Эх орончдын нэгдсэн намаас бусад нь баримт бичгээ ирүүлээд байна гэсэн үг юм.
СЕХ нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх ажээ.
НАМ, ЭВСЛЭЭС БҮРТГҮҮЛЭХЭЭР ИРҮҮЛСЭН БАРИМТ БИЧИГ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛЬД
ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЖ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД
БАРИМТ БИЧГЭЭ ИРҮҮЛСЭН НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТ
ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЖ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД
БАРИМТ БИЧГЭЭ ИРҮҮЛСЭН НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТ
Д.ОЮУН