“Facebook”-ийн хувьцааны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Facebook”-ийн хувьцааны үнэ буурчээ

Facebook удаан хүлээлгэсэн IPO гаргаснаас хойш хувьцаа нь анх удаа 30 ам.долларааc буурчээ.  Өнөөдөр тус компанийн хувьцаа  ойролцоогоор 2.40  доллар буюу бараг найман хувиар огцом буурч,  29.40 ам.доллараар арилжаалагджээ. Энэ нь анхдагч хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаснаас хойш 23 хувиар буурсан үзүүлэлт юм. Facebook энэ сарын 18-нд  хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн олон арилжаалагч оролцсон хувьцааны арилжааг явуулж эхэлсэн билээ. Найман жилийн өмнө оюутны дотуур байранд үүссэн олон нийтийн сүлжээ дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй асар том сүлжээ болж, хамгийн ашигтай бизнес болохоо харуулсан юм.

Facebook хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахдаа нэгж хувьцааг 38 ам.доллараар үнэлсэн бөгөөд анхны хөрөнгө оруулагчид нь 16 тэрбум ам.доллар босгосон аж. Компанийн нийт ашиг 104 тэрбум ам.долларт хүрсэн нь 98 тэрбум ам.долларын ашигтай “Amazon.com”-ыг ардаа орхисон юм.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж