Зохицуулах зөвлөлийн бүтцийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Зохицуулах зөвлөлийн бүтцийг хэлэлцэв

Засгийн газрын өнөөдрийн /V.30/ хуралдаанаас нийслэл, хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, энэ оны төсвийн тухай хэлэлцээд, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов. Тус зөвлөл ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ тарифыг бодит зардалтай нь уялдуулан тогтоож, энэ харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллана. Зөвлөл ажилдаа орсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл дээшилнэ гэж Засгийн газар үзжээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж