Жулиан Ассанжиг 2010 оны наймдугаар сард АНУ-ын армийн нууц материал цуглуулахаар Шведэд айчлахдаа тус улсын хоёр иргэнийг хүчирхийлсэн гэж буруутгасан юм. Гэвч Их Британи болон Шведийн тал дээрх хэрэг нууц материалыг олон нийтэд дэлгэн тавьсан “WikiLeaks” сайтын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн билээ. 2010 оны арваннэгдүгээр сараас хойш Их Британид гэрийн хорионд байгаа Жулиан Ассанжи өөрийгөө ямар ч гэмт хэрэг хийгээгүй, хүчингийн хэрэгт буруутгасан нь цаанаа улс төрийн зорилготой, далд явуулга гэж мэдэгдсэн юм. Жулиан Ассанжи хэргийг Шведийн талд шилжүүлбэл, тус улсын эрх баригчид өөрийг нь АНУ-ын талд барьж өгнө гэхээс эмээж байгаа юм байна. Харин АНУ-ын хуулиар бол Жулиан Ассанжи маш нууц материалыг дэлгэснээр цаазын ял сонсох аж.
Ж.Ассанжийн хэргийг Шведийн талд шилжүүлнэ
“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн хэргийг Их Британийн шүүх Швед рүү шилжүүлэхээр болжээ. 2010 оны наймдугаар сард Жулиан Ассанжиг швед эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутган баривчилсан бөгөөд хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулахаар Шведийн талд шилжүүлэхээр болсон байна. Харин Ассанжи өөрөө үүнийг эсэргүүцэж, Их Британийн шүүхэд давж заалдсан боловч шүүх хэрэгсээгүй байна.
Н.ЭНХ