Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг 2000 оноос хойш таван үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Энэ хугацаанд Дэлхийн банк болон Япон, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 мянган нарны үүсгүүрийг 21 аймгийн малчин өрхүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй олгосон байна. Тодруулбал, хөтөлбөрийн үр дүнд 500 мянган өрхийн 100146 малчин өрх нарны эрчим эх үүсвэртэй болжээ. 160 гаруй мянган айл өрх өөрсдөө худалдаж аваад хэрэглэж буй нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өссөөр байгааг илтгэсэн үйл явдал болохыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өнөөдөр хийсэн хөтөлбөрийн тухай хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэсэн юм. Энэ үеэр “100 мянган нарны гэр” хөтөлбөрт хамрагдсан нийт 100146 өрхийн сүүлийн таван өрхөд нарны үүсгүүр, батламж гардууллаа.
У.БОЛОР