Дэмжих боломжгүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Дэмжих боломжгүй гэж үзлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачилсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ. Гишүүн төсөлдөө Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж дээр 65-71 хүртэл настай иргэнд 5 хувийн, 71-85 хүртэл настай иргэнд 10, 85-99 настай иргэнд 20, 100 ба түүнээс дээш настай иргэнд 30 хувийн мөнгөн тусламж авч байх зэргийг тусгасан байна. Харин наснаас хамааран ялгаатай тэтгэвэр, тэтгэмж олгох нь даатгуулагчийг насаар нь ялгаварласан хэрэг болох бөгөөд энэ нь нийгмийн даатгалын зарчимд нийцэхгүй байна гэж Засгийн газар үзээд, хэд хэдэн саналыг нь уламжлахаар болсон байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж