Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гал түймэрт шатсан Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг шинээр барих 1 тэрбум 200 сая, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн дотуур байрыг шинээр барихад шаардагдах 750 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Барилгыг цаг хугацаанд нь чанартай барьж, ашиглалтад оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасан байна.
Т.МАША