Хүүхдийн төлөөх санаачилгыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөөх санаачилгыг дэмжинэ

“Хүүхэд насыг хайрлая” 2012 оны зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилгыг идэвхжүүлэх сурталчилгааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтжээ. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилсан олон нийтийн санаачилгад төрийн болон төрийн бус, олон нийтийн гээд 140 гаруй байгууллага нэгдэн хамтран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд хүүхдийг эрсдэлд оруулж байгаа нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө ажиллан, хүүхэд хамгааллын үйлчилгээнд 184 мянган гэр бүлийн 650 мянган хүүхдийг хамруулж, эцэг, эх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх ажил хийжээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж