Armani дуучин Alicia Keys-ийг хувцаслана

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Armani дуучин Alicia Keys-ийг хувцаслана

Нэрт дизайнер Giorgio Armani-гийн загваруудад алдартнууд бүгд л дуртай. Этгээд содон имижээрээ үргэлж бусдыг гайхшруулж байдаг Lady Gaga сүүлийн үед нэрт итали дизайнерын зохиосон загваруудаар имижээ бүрдүүлдэг болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт “Америкийн шүтээн” шоун дээр урилгаар оролцож, дуулахдаа ч тэр Giorgio Armani-гийн загварыг өмссөн. 
Энэ удаад нэрт дизайнераар дуучин Alicia Keys зөвхөн өөртөө зориулсан онцгой загварын хувцсуудыг бүтээлгэж байна. Дуучин бүсгүй сүүлд гаргасан “The Element of Freedom” цомгийнхоо аялан тоглолтыг Европоор хийхээр болоод байгаа юм. Тэрбээр энэ аялан тоглолтынхоо үеэр Giorgio Armani-гийн зохион бүтээсэн загваруудыг өмсөх аж. 
Хатгамлан гоёл чимэглэлтэй, матрын арьсан хээ бүхий милитар стилийн арьсан жакетыг бариу өмдтэй, нэг мөртэй торгон майк, Swarowski-ийн шигтгээтэй чамин гутал, дур булаам жижиг хар даашинз гээд түүний тоглолтын хувцаснууд бүгд л ер бусын дэгжин байх нь. 
Alicia 2008 онд хийсэн "As I Am" аялан тоглолтынхоо үеэр ч мөн л Giorgio Armani-гийн зохион бүтээсэн загвараар гоёж байжээ. 

Ж.Индра
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж