Тус компани сүүлийн үед хэцүүхэн байдалд ороод байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард тус компанийн Европын хэд хэдэн орон, Африк, Ойрхи Дорнодын хэрэглэгчид утсаараа интернэтэд холбогдон, и-мэйл бичих боломжгүй болсон юм.
Үүнээс үүдэн ажил, мөнгө санхүүгээрээ хохирсон иргэд ихээхэн гомдол гаргаж, компани нөхөн олговор олгон асуудлыг намжаасан.
Үүний дараа компанийн хувьцааны ханш унаж, он гарангуут “Research in Motion” компанийн гүйцэтгэх ерөнхий захирлууд болох Жим Балсилли, Майк Лазаридис нар албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдсэн билээ.
Ухаалаг гар утасны зах зээлд хүчтэй өрсөлдөгч байсан уг компани Apple, Samsung зэрэг компаниудад байр сууриа алдаснаар ашиг орлого нь эрс буураад байгаа юм.
Хөрөнгө оруулагчдийн зүгээс компанид эрс шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн мэдэгдэж, үүний дагуу нийтдээ 2000 гаруй ажилтнаа цомхотгож магадгүй байна.