Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “МОН-2301” төсөл Баянхонгор аймагт хэрэгжиж эхэлжээ. Уг төсөл хэрэгжсэнээр Баянхонгорын гэр хорооллын айлууд болон аж ахуйн нэгж багууллагууд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдож, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх ажээ. Ундны усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэвэр усны байгууламж Эрдэнэмандал хайрханы ар шил дээр баригдаж, нээлтээ хийжээ. 3,17 тэрбум төгрөгийн төсөв бүхий уг төслийн үр дүнд аймгийн төвийн 30 мянга шахам хүний ундны усны эх үүсвэртэй шийдэгдэж байгаа ажээ. Төсөл одоогоор Баянхонгор, Эрдэнэт, Говь-Алтай, Арвайхээр зэрэг аймагт хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийн зөвлөхөөр “Инж байгууламж” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр “ЧММ” ХХК ажиллаж байгаа юм байна.
Э.САРАА