Хошин урлагийн “Шинэ үе” продакшн хүүхэд багачуудад зориулан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хэмээх хүүхдийн жүжгийн нээлтээ өнөдөр МҮЭСТО-нд хийлээ. Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны дурсгалд зориулан түүний оюутан байхдаа бичиж байсан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хэмээх хүүхдийн жүжгийг тус продакшны уран бүтээлчид удахгүй тохиох “Эх үрсийн баяр”-т зориулан ийнхүү өнөөдрөөс эхлэн ирэх зургадугаар сарын 3-ныг дуустал өдөр бүр 11.00, 13.00, 15.00 цагт тоглохоор болжээ. Жүжгийг “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд найруулж, хөгжмийг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр бичин, зураачаар СУИС-ийн театрын зураачийн тэнхимийн багш С.Эрдэнэбаатар ажиллажээ. Жүжигт “Шинэ үе”-ийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа юм.
Г.Даша