-Хувьцаагаа авахаар сонголт хийсэн иргэдийн хувьд нэгж хувьцааны үнийг яг 933 төгрөгөөр тогттчихлоо гэж үзэж болох уу. Хувьцааны үнэ буурах эрсдэл гарч болох уу?
-Тавантолгойн хувьцааны жинхэнэ үнэ дэлхийн зах зээл дээр хувьцаа гарсны дараа тогтох ёстой гэдгийг иргэд ойлгох учиртай. Засгийн газар одоогоор дүйцүүлсэн байдлаар нэгж хувьцааг 933 төгрөг байхаар тогтоолоо. Ерөнхийдөө иргэд хувьцаагаа эзэмшээд байж байх юм. Хувьцаагаа худалдан борлуулахыг хүсвэл худалдаж авах эрх нь Засгийн газрын мэдэлд байна. Тийм учраас нэг сая төгрөгийн хувьцаа баталгаатай.
-Хувьцааг худалдахыг хүсвэл аж ахуйн нэгжүүдэд ямар үнээр худалдах вэ?
-Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа авахыг хүсвэл нэгжийг нь өнөөдрийн тогтоосон 933 төгрөгөөр худалдаж авна. Худалдаалах ажиллагааг энэ долоо хоногоос зохион байгуулж эхэлнэ. Ингээд компаниудаас цуглуулсан орлогыг иргэдэд тараах замаар ажиллана.
-Иргэд хувьцаагаа худалдах саналаа хэнд гаргах вэ?
-Брокер дилерийн компаниар дамжуулж хүсэлтээ гаргана. Мөнгөө ч брокер дилерийн компаниар дамжуулж авна.
-Сая тогтоосон 933 төгрөг гэдэг нь дэлхийн зах зээлийг судалсан бодит үнэ мөн үү?
-Нэг сая төгрөгийн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгоно гээд үнийг нь УИХ дээр тогтоочихсон. Нэг сая төгрөг нь 1072 хувьцаатай тэнцэнэ гээд үндсэндээ шийдчихсэн. Гэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр энэ үнээр тогтооно гэж ойлгож болохгүй. Одоогоор дүйцүүлэн тогтоож байгаа үнэ нь 933 төгрөг юм гэв.