“CoverGirl”-ын шинэ нүүр царай

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“CoverGirl”-ын шинэ нүүр царай

Гоо сайхны бүтээгдэхүүний “CoverGirl” компани шинэ нүүр царайгаараа Грэммийн шагналт, авьяаслаг залуу дуучин Taylor Swift-ыг сонгож, ирэх оны  нэгдүгээр сар хүртэл гэрээ хийсэн байна.
Энэ талаараа дуучин “Би бүр жаахан охин байхаасаа л “CoverGirl”-ын нүүр царай болсон алдартай дуучид, жүжигчдийг харж, тэдэн шиг болохыг мөрөөддөг байсан. Харин энэ мөрөөдөл маань ингээд биелж байгаад баяртай байна” хэмээн People сэтгүүлд ярьсан байна.
Taylor Swift  удахгүй худалдаанд гарах тансаг зэрэглэлийн иж бүрдэл болох "easy, breezy, beautiful"  нэрийн бүтээгдэхүүний нүүр царай болох аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж