“Хасу лиг” түр завсарлана

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Хасу лиг” түр завсарлана

“Дээд төрөлтөн” үндэсний бөхийн холбооноос 700 сая төгрөгийн шагналын сан бүхий “Хасу лиг” үндэсний бөхийн барилдаанаа түр завсарлаж буй талаар өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Учир нь үлдсэн есөн тойргийн барилдаан 2012 оны УИХ-ын сонгуультай давхцаж байгаа учраас ирэх есдүгээр сар хүртэл түр завсарлага авч байгаа гэнэ. “Дээд төрөлтөн” үндэсний бөхийн холбооноос зохион явуулж буй Монголын хамгийн өндөр бооцоотой гэгдэх “Хасу лиг” үндэсний бөхийн барилдааныг цаашид ч уламжлал болгон явуулах бөгөөд олон улсын хэмжээний тэмцээн болгохоор зорьж байгаа ажээ.

                                                                                                                                       Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж