Сонгуулийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарлаа.
НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийг үндэслэн НИТХ-ын тогтоолоор нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн цаг, хуваарийг сонгуульд оролцогч бүрт тэнцүү ноогдохоор Нийслэлийн Сонгуулийн хороогоор батлуулж, мөрдөж ажиллахыг радио, телевизийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn