МАХН-ын бүлгээс ажлын хэсэг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлгээс ажлын хэсэг гаргана

Өнөөдөр өглөө хуралдсан МАХН-ын бүлгийнхэн үдээс хойш цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2010 оны төсвийн хуульд хийх тодотгол болон Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Сангийн сайд С.Баярцогт өвчтэй байгаа учир дэд сайд Т.Очирхүү төсвийн тодотголоор бүлгийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд танилцуулагдсан асуудлуудаар гишүүд маргаантай байгаа тул МАХН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж судлуулахаар болов. Ажлын хэсэгт урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар оролцохоор саналаа өгчээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж