Цусан дахь сахарыг тодорхойлдог нүдний линз бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Цусан дахь сахарыг тодорхойлдог нүдний линз бүтээжээ

АНУ-ын Акроны их сургуулийн эрдэмтэд цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлдог нүдний линз бүтээжээ. Уг бүтээгдэхүүн нь цусанд чихрийн түвшин өөрчлөгдөх тохиолдолд өнгөө хувиргадаг байна. Ингэснээр чихрийн шижин өвчтэй хүмүүс эрүүл мэндээ байнга хянах боломжтой. Үүнээс өмнө өндөгнөөсөө цус гарган байж тусгай төхөөрөмжөөр л цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлдог байсан билээ. Тэгвэл контакт линзний тусламжтайгаар ийм хүндрэлээс салж болох нь. Чихрийн молекул линзэн дэх тусгай бодистой нэгдсэнээр будагч бодис үүсгэдэг аж. Доктор Ху Жун “Бидний бүтээсэн линзийг дунд сургуулийн химийн хичээлд хэрэглэдэг хүчлийн цаастай зүйрлэж болно” хэмээн тайлбарлажээ. Уг бүтээгдэхүүнийг ирэх оноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж