Цагдаагийн ар гэрийн холбоо ТББ болон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын ар гэрийнхний зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Ч.Амарболд, О.Зоригт нарын биеийн байдал хүнд байгаа тул цаашид онош, эмчилгээний заалтын дагуу төрөлжсөн эмч нарын хяналт, зөвлөгөөний дагуу эмийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Түүнчлэн П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгээс эмчилгээний талаарх албаны тодорхойлолт авсныгаа Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хүргүүлсэн тухайгаа хэлсэн юм. Тэдний зүгээс хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгт нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхийг хүсч буйгаа уламжиллаа.
У.БОЛОР