Мэргэжилтнүүд шинэ вирус илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Мэргэжилтнүүд шинэ вирус илрүүлжээ

Мэргэжилтнүүд Иран болон Ойрхи-Дорнодын зарим газраас "Flame" гэх маш хүчтэй компьютерын вирусыг өнгөрсөн даваа гарагт олсон байна. Вирусын эсрэг программын мэргэжилтэн болох Kasper-sky компанийн лабораторид олж нээсэн аж. Оросын компаниудын төлөөлөгчдийн хэлж байгаагаар энэхүү вирус нь стакснет, дуку болон киберь-Вафе зэрэг вирусын шинэ хувилбар юм байна. 500 гаруй компьютер энэ вирусын хохирогч болсон бөгөөд юун түрүүнд Палестин, Израйл, Сири, Судан мөн Ираны компаниуд болон боловсролын байгууллагууд өртжээ. Одоогоор эдгээр байгууллагууд тус программ хангамжийн зохиогчийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Фламе нь Кайсперскайн өгөгдлүүдийг цуглуулж, компьютерын тохиргоог өөрчилж чаддаг гэнэ. Хоёр жилийн өмнө илрүүлж байсан стакснет вирус Ираны цахилгаан станц болон химийн үйлдвэрүүдийн компьютеруудыг сүйтгэж байсан бөгөөд тэр үед Ираны талаас тус улсын атомын хөтөлбөрийг сүйтгэх зорилготойгоор вирус тараасан, үүндээ хариуцлага хүлээ хэмээн АНУ, Израйлыг буруутгаж байжээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж