Харумафүжи дахин өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Харумафүжи дахин өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн хоёр дахь бөх Точиношинд цүридаши мэхээр өвдөг шороодсоноор хоёр өдрийн барилдааны дараах байдлаар хоёр унаатай болоод байна. Тэрбээр мөн өчигдрийн барилдаанд баруун жигүүрийн озэки Котошогикүд ёрикири мэхээр унасан билээ.
Харин бэлтгэлээ сайн базааж, хүч чадал, эр бяраа гайхуулж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Тоёоношимаг шитатэнагэ мэхээр давж, башёгийн хоёр дахь даваагаа авлаа. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд /М3/ Точиозанд, Токитэнкү А.Хүчитбаатар /М6/ Китатайкид, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М7/ Коккайд тус тус өвдөг шороодсон бол Моконами Г.Базарсад /М11/ Тосаюүтакаг уватэнагэ мэхээр давж, харин Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Ёшиказэг ошидаши мэхээр давснаар нэг даваа, нэг унаатай боллоо. Мөн өнөөдрийн барилдаанд учраа таарч барилдсан Асасэкирюү Б.Дашням /М4/, Хакуба А.Өнөржаргал /М5/ нараас Асасэкирюү өрсөлдөгчөө уватэдашинагэ мэхээр давжээ.

Нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдааны дүн:

Давсан            Унасан
Хакухо /Ё/            Тоёоношима /М1/
Котоошю /О/            Аминишики /С/        
Кисэносато /С/        Котомицүки /О/         
Кайо /О/            Миябияма /М1/        
Баруто /О/            Хомашо /М2/
Точиношин /М2/        Харумафүжи /О/
Точиозан /К/            Какурюү /М3/
Котошогикү /К/        Ваканосато /М3/
Асасэкирюү /М4/        Хакуба /М5/
Китатайки /М4/        Токитэнкү /М6/
Коккай /М6/            Кёкүтэнхо /М7/
Какизоэ /М8/            Тамаваши /М7/
Аран /М10/            Тоёохибики /М8/    
Гоэйдо /М9/            Токүсэгава /М11/
Моконами /М11/        Тосаюүтака /М9/    
Кимураяма /М12/        Окиноуми /М10/
Точинонада /М14/        Такэказэ /М12/
Шимотори /М15/        Такамисакари /М13/
Коорюү /М16/        Ёшиказэ /М13/
Хокуторики /М14/        Таманошима /М16/    
Гагамару /Ж1/        Вакакоюү /М15/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж