Талх, нарийн боовны сургалт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Талх, нарийн боовны сургалт явуулжээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Талх, нарын боовны загвар сургалтын төв, Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран талх, нарийн боовны сургалтыг 2012 оны тавдугаар сарын 22-24-ний хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр , Хужирт, Уянга, Бат-Өлзий, Баянгол, Тарагт зэрэг сумдаас ирсэн нийт 13 бизнес эрхлэгчдэд зориулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бизнес хөгжлийн төв”-д зохион байгуулжээ. Сургалтыг Голландад  мэргэжлийн сургалтад хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн багш удирдан явуулсан байна. Сургалтын хугацаанд оролцогчид зургаан баг болон ажиллаж багшийн удирдлага дор бүтээгдэхүүнээ гардан хийж суралцжээ. Мөн  европ технологиор шинэлэг нэр төрлийн бүтээгдэхүүн хийхийг заасан нь суралцагчдын сонирхлыг илүү ихээр татаж байлаа. Сургалтад оролцогчид тодорхой хэмжээгээр бие дааж бүтээгдэхүүн хийдэг туршлагатай хүмүүс байсан учир сургалтанд маш идэвхи сонирхолтойгоор оролцож сургалт үр дүнтэй, амжилттай болсон байна.  
 

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж