Халх бөөгийн тухай товч дурдахуй

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Халх бөөгийн тухай товч дурдахуй

Өдгөө амьдарч буй Монголчуудын 95 хувийг Монгол угсаатан, үлдсэнийг нь казах, тува, чантуу, цаатан гэх мэт харь угсааны хүмүүс эзэлдэг. Монгол угсаатнаас 77,5 хувийг халхчууд эзэлнэ. Халх гэдэг нэр анх ХIY зууны хагасаас тэмдэглэгдэх болж Батмөнх даян хаан зүүн 6 туг түмний нэгийг халх болгожээ. Халхчуудын өвөг дээдэс VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр Монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын Монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон. Халх гэдэг нэр түүх шастирт Халх арван хоёр отог аймаг, Аглагийн арван хоёр хүрээ Халх гэж алдаршсан бөгөөд Монголчуудын төв, өмөг түшиг хайгуул халхавч гэгдэж байснаас Халх хэмээх нэрийг олжээ.

Аглагийн 12 хүрээ Халх отгыг салгаваас:

1. Үнэгэд, Жалайр
2. Бэсүд, Илжигэн
3. Горлос, Хэрсүүд
4. Хүрээ, Цоохор
5. Хатагин
6. Тангуд, Сартуул
7. Урианхай

Өвөрлөгч 5 отог нь:

1. Жарууд
2. Баарин
3. Хонгирад
4. Баяд
5. Үжээд хэмээн нэрийддэг байсан байна.

Үүнээс:
1. Жалайр, Үнэгэд отог нь “З олхунуд, 5 хотгойд” гэсэн 8 хошуу болсон.
2. Бэсүд, Илжигэн отог нь “5 бэсүд, 2 илжигин” гэсэн 7 хошуу гэх мэтээр дотроо олон жижиг овог аймаг болон тусгаар угсаатан бий болсон.

Түүхээс товчхон дурдахад ийм бөлгөө. Харин Халх бөөгийн хувьд нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц дүр төрх, хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн тахидаг, уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг Монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястнуудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Халх бөө манжийн ноёрхлын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарсан. Тиймээс Халх удган, зайрангууд өнөөг хүртэл уламжлалаа хадгалан авч үлдэж чадаагүй. Иймд Халх бөөгийн зан үйл, ёс жаягийн талаарх мэдээлэл тун ховор үлджээ. Бидний мэдхээр Халх ёсоороо боссон гарын арван хуруунд багтахаар л хүмүүс байна…….

Эх сурвалж: //khalkhbuu.blog.gogo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж