Шашны эд зүйл хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Шашны эд зүйл хилээр гаргахыг завджээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид өнгөрсөн амралтын өдрөөр бурхан шашны эд зүйлс хууль бусаар тээвэрлэж байсан этгээдийг зогсоожээ. Энэ хэрэгт Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэргээр зорчиж явсан ОХУ-ын иргэн Гармаева Татьяна гэгч хүн холбогдсон бөгөөд галт тэргийн эд ангид нуун гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 62 төрлийн шашны эд зүйл (бурхан, хонх, сангийн бойпор, эрхи)-ийг хураажээ.

Хураагдсан бараанд зөвхөн бурхны төрлийн 66 ширхэг эд зүйлс байсан бөгөөд дээрх бүх хураагдсан барааг түүх соёлын дурсгалт зүйлд хамаарах эсэхийг тодруулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна гэж Сэлэнгэ аймгийн Гаалийн газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж