Ачааны машин мөргөлдөж, жолооч нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Ачааны машин мөргөлдөж, жолооч нь нас баржээ

Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт явж байсан 30 тоннын даацтай ачааны тэрэгний цуваа мөргөлдөж ноцтой осол гаргажээ. Осол үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гарсан бөгөөд түрүүнд нь явж байсан машин гэнэт зогссоноос болж ард нь явж байсан машины жолооч зогсоох арга хэмжээ авсан ч хоорондын  зай нь ойрхон явсны улмаас  мөргөлдсөн ажээ. Хоёр машин мөргөлдөх үеэр арын  машины жолооч хавчуулагдаж газар дээрээ нас баржээ. Харин өмнөх машины жолооч ямар нэгэн бэртэл аваагүй байна. Одоогоор осол чухам юунаас болж гарсныг цагдаагийн байгууллагынхан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

                                                                            Эх сурвалж: Mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж