Талууд Монгол-Испанийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар солилцож ярилцав.
Элчин сайд Иугенио Бреголат Овиолис Испани Улсын нөлөө бүхий бизнесийн төлөөлөгчидтэй хүрэлцэн ирсэн бөгөөд эдгээр компаниуд нь Монгол Улстай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, стратеги төлөвлөлт, санхүүгийн менежмент, барилга хот төлөвлөлт зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлэв.
ТНБД Б.Батхишиг хоёр орны эдийн засаг, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хоёр тал хамтран эрэлхийлэхийн чухлыг тэмдэглэж, ноён Элчин сайд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагаа боломжтой бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.