Сурагчдын зуны амралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Сурагчдын зуны амралт эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг болгосны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраас өмнө амарсан байх ёстой. Энэ дагуу ЕБС-ийн сурагчдын хичээл, шалгалт өнөөдөр дуусч, зуны амралт маргаашнаас эхлэх нь.

Бага ангийн сурагчдын хичээл тавдугаар сарын 24-нд өндөрлөсөн бол дунд ба ахлах ангийн сурагчдын хичээл ийнхүү өнөөдрөөр дуусч байна. 2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 505409 хүүхэд суралцсан. Үүнээс бага ангид 256584, дунд ангид 169275, ахлах ангид 76550 хүүхэд сурчээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд, зургадугаар сарын 8-10-нд болох бөгөөд шалгалтад орохын өмнө суудлын хуваарь бүхий шар хуудсаа сурч буй сургуулиасаа авна. Харин өмнөх оны төгсөгчид шар хуудсаа  ЭМШУИС-аас зургадугаар сарын 2-6-ны өдрүүдэд авах юм байна. Шалгалтад авч орох бүртгэлийн хуудсыг өмнө нь баталгаажуулах учир шар хуудсаа авах үедээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудсаа авч ирэх хэрэгтэй болох тухай Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж