
Тус мужийн ард иргэд хэргийг үүгээр таслан зогсооно гэдэгт итгэж байгаа бөгөөд хүний эрх ийнхүү зөрчигдөөд байгаа хэрэгт Засгийн газрын зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа юм байна. Гэвч энэ долоо хоногийн эхээр Талибан хөдөлгөөнийхөн сургуулийн сурагчид олноороо хордуулсан энэхүү хэргэт хариуцлага хүлээх ёстой хэмээн АНУ болоод НАТО-гийн зүгээс үзэж байгаа юм байна.
Өнгөрсөн дөрвөн сард талибанчууд дээрх хэрэгтэй төстэй хэрэг үйлдэж, 170 эмэгтэй сурагч хордож эмнэлэгт хүргэгдэж байжээ. Афган охидыг сургуульд суралцахыг эсэргүүцдэг талибанчууд 1996-2001 оны хооронд охидын сургуульд удаа дараалан ийм хэрэг үйлдэж байжээ.
Э.АНХТУЯА