Сангийн яаманд хүндэтгэлийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Сангийн яаманд хүндэтгэлийн арга хэмжээ болно

Монгол Улсын Сангийн яамнаас Гавьяат эдийн засагч, Монгол Улсын Сангийн 17 дахь сайд Цэндийн Моломын мэндэлсний 80 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 17.00 цагт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Сангийн үе, үеийн сайд нар болон тус яамны  одоогийн удирдах ажилтнууд оролцож, санал солилцох хэлэлцүүлэг хийх юм байна.

Монгол Улсын санхүү, эдийн засгийн албаны өнгөрсөн зууны түүхэнд ажил үйлсээрээ тодрон шалгарсан санхүү, эдийн засагчдын нэг, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сангийн 17 дахь сайд Цэндийн Молом нь үндэсний даатгалын тогтолцоог сэргээн хөгжүүлэхэд чармайн ажиллаж байсан ажээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх үндэсэн дээр улс орны эдийн засаг, санхүүгийн байдлыг бэхжүүлэх, төсөв, татвар, эдийн засгийн механизмыг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж