
Монгол Улсын санхүү, эдийн засгийн албаны өнгөрсөн зууны түүхэнд ажил үйлсээрээ тодрон шалгарсан санхүү, эдийн засагчдын нэг, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сангийн 17 дахь сайд Цэндийн Молом нь үндэсний даатгалын тогтолцоог сэргээн хөгжүүлэхэд чармайн ажиллаж байсан ажээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх үндэсэн дээр улс орны эдийн засаг, санхүүгийн байдлыг бэхжүүлэх, төсөв, татвар, эдийн засгийн механизмыг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм байна.
У.БОЛОР