Хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц программ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц программ танилцууллаа

 “Эйч Эс И Системс” ХХК   уул уурхайн болон бизнесийн  байгууллагуудад  зориулан “Easy OHS” программ хангамжийг  танилцуулах хурлыг “Рокмон”-ы  Мэдээллийн төвд  зохион байгууллаа. “Программ хангамжийн хэрэглэх шаардлага, ашиглах үндэслэл”,  “Программ хангамжийн дэлгэрэнгүй танилцуулга” сэдвүүдээр тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал С.Отгончулуун нар   танилцуулж, видео  мэдээлэл хийлээ.  

Уул уурхай, бизнес болон  бусад чиглэлийн  байгууллагууд  олон жилийн туршид өөрсдийн компанийн үйл ажиллагааг явуулахдаа маш их мэдээллүүдийг нэгтгэж, зохицуулж, олон төрлийн бичиг цаастай зууралдаж, хоорондоо холбогдолгүй фолдеруудыг хэрэглэсээр байдаг.  Ингэх  явцдаа аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн асуудлыг орхигдуулж,  санамсаргүй бэрхшээлүүдтэй тулгарсаар байгаа юм.

Тэгвэл  “Easy OHS” программ хангамж нь ажлын байрны аюулгүй байдлыг хууль ёсоор хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг зохицуулж нэг системд оруулж өгдөгөөрөө давуу талтай ажээ. Нэг үгээр хэлбэл олон төрлийн системүүд байдаг хэдий ч ихэнх нь аюулүй ажиллагааны олон шаардлагуудын маш бага хэсгийг л шийддэг байна.

Ихэнх системүүд веб хуудсаар хийгддэг, нууцлал муу, өөрсдийн мэдээллийг шууд оруулахад тохиромжгүй байдаг ба эдгээр программ голдуу 10 мянган ам.доллараас дээш үнэтэй байдаг байна. Харин   “Easy OHS” программ хангамж нь бусдаас зардал бага, веб хуудсаар бүртгүүлсэн гишүүнчлэлтэй.   

“Эйч Эс И Системс” ХХК  нь уг программ хангамжийг худалдах зорилгогүй,  байгууллагын аюулгүй ажиллагааны асуудлыг нарийвчлан шийдэж, системийг байнга сайжруулах зорилготой ажиллаж байгаа ажээ.  
 “Easy OHS” программ хангамж нь Австрали улсад бүртгэлийн лицензтэй бөгөөд үүнийг  “Эйч Эс И Системс” ХХК   Монголын зах зээлд нийлүүлэх албан ёсны төлөөлөгч болжээ.

Үүнээс гадна  тус компани хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн, сургалт хариуцсан менежер, сургагч багш, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр бэлтгэгдэж байгаа хүмүүс болон энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй хувь хүмүүст зориулсан хамгийн сүүлийн үеийн мэдлэг ур чадвар олгох цогц сургалтыг зургаадугаар сарын 04-08-нд  зохион байгуулах юм байна.    

Г.Идэр 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж