Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүүхэд, багачууддаа “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг ирэх зургадугаар сарын 1-нд 11.00, 12.30 цагт тайзнаа толилуулах гэж байна. Зохиолч Х.Батаагийн “Ишиг хөөрхөн” зохиолоор зураач, найруулагч Д.Ганболдын найруулгаар ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжим, тус театрын дуучид болон ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийнхан тогложээ. Тус хүүхдийн жүжгийн хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн соёрхолт Б.Мөнхболд нар бичсэн бол бүжгийг Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, Соёлын тэргүүний ажилтан Д.Баярбаатар нар найруулан тавьжээ.
Г.ДАША