Б.Наранхүүгийн 320 сая төгрөгийн хөөрөг

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Б.Наранхүүгийн 320 сая төгрөгийн хөөрөг

Эрт цагаас монгол эрчүүдийн бэнчинг илтгэдэг хөөрөгт сүүлийн үеийн бизнесмен залуус ихэд ач холбогдол өгөх болсон.  Тэдний ихэнх нь 2-3 сэлгээний хөөрөгтэй байдаг бол зарим  нь бүр бүхэл бүтэн цуглуулгатай болоод амжсан нь бий. 36 төрөл зүйлтэй гэр бүлийн аз жаргалыг хамгаалан, дээдсийн уур хилэнг намжаадаг гэх эртний домтой мана хөөргөөр “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар,  “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү, “Алтай констракшн”-ы  Х.Бат-Эрдэнэ нарын эрхмүүд нэг ээлжиндээ гангардаг. Тэдний мана хөөргүүд цөм шүрэн толгойтой алтан нуухтай их гарынх бөгөөд Х.Бат-Эрдэнийнх бүр Дамиран мээрэнгийн эдэлж байсан халтар мана гэдгээрээ дээдсийн хүрээнд зартай.

Нүнжиг илтгэсэн эдгээр хөөргүүд чулууныхаа чанар зэргээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй ч дунджаар 100-150 сая төгрөгт хэлбэлцэлздэг аж. Харин “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн мана хөөрөг хамгийн үнэтэй буюу 320 сая төгрөгийн үнэтэй.

Тоо өндөртэй мөнгөнд ёс юм  шиг нэр холбогдож явдаг тэрээр дээдсийн хүрээний хамгийн үнэтэй мана хөөрөгний эзнээр тодорч бас л шуугиулж байгаа сурагтай.

А.МӨНХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж