“Максимус” нь дэлхийн шилдэг романыг Эртний Ромын эзэнт гүрэн буюу Цезарь хааны үеийн харгис хэрцгий засаглал, хаан ширээний төлөөх тэмцэл, аллага болон үнэнч хайр сэтгэл, өшөө хорсол, нэр хүнд, алдар нэрийн төлөөх цуст тулалдааны тухай бичсэн түүхэн зохиол аж. Энэхүү түүхэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн, найруулагч Ридли Скоттын бүтээл “Гладиатор” кино нь 2001 онд кино дэлгэцнээ гарч, дэлхийн шилдэг кино гэсэн тодотголыг авчээ. 2001 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зөвхөн “Гладиатор” киноных байсан гэж хэлж болно. “Дэлхийн шилдэг түүхэн кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг жүжигчид”, “Шилдэг зураглаач” зэрэг ихэнх шагналуудыг авч, мөн гурван “Алтан бөмбөрцөг” хүртсэн байна.
“Гладиатор” киноны адал явдлаас уншигч та нартаа нэг бүрчлэн бичнэ гэвэл дуусахгүй гэдэг нь мэдээж. Эртний Ромын хаан ширээний төлөөх тэмцэл урт удаан хугацаагаар үргэлжилж, түүний хоморгонд олон сая хүн харгис хэрцгийгээр амь насаа алдаж байлаа. Кинонд нэр төр, алдар нэрийн төлөө юу ч хийхээс буцахгүй аймшигт алуурчин Коммодус болон эх орон, ард түмэн, гэх бүлийнхээ төлөө амь нас бие сэтгэлээ хайрлахгүйгээр тэмцэгч баатарлаг залуу Максимусын түүхийг өгүүлжээ. 180 онд Ромын Эзэнт Гүрэн аймшигт сүйрэлд өртөөд байлаа. Тэр үеийн хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолгүй, мухар сүсэгт хэт автагдсан, ядуу сэтгэлгээтэй ард түмэн байлаа. Шашны хар сүсэг, муу муухайд автагдсан нийгмийн харгис хэрцгий байдлыг устгаж, ард иргэддээ шинэ амьдралыг бэлэглэхийг зорьж тэмцсэн цөөхөн хэдэн хүний нэг нь Максимус гэгч баатарлаг эр ажээ.
Амь биеэ хайрлахгүйгээр тулалдаж, баатарлаг гавьяа байгуулсан хатан зоригт Максимуст хаан ширээг залгамжлах шийдвэр гарсан ч тийм ч амар байсангүй. Тэрээр Ромыг удирдан жолоодохын тулд хайртай хүн бүхнээ золиосолно. Түүний гол өрсөлдөгч Ромын эзэн хаан Цезарийн хүү Коммодус билээ. Коммодус нь Ром эзэнт гүрний эзэн болно хэмээн үргэлж мөрөөддөг. Гэвч тэрээр бүхэл бүтэн улсыг удирдах нь битгий хэл өөрийгөө ч зөв жолоодоод авч явах чадваргүй нэгэн. Тиймээс эзэн хааны титмийг авах хүн бол зөвхөн Максимус гэж Цезарийн шийдвэртэй Коммодус огтхон ч эвлэрч чадахгүй байлаа. Тэрээр Цезарийн хүү биш, хэн нэгэн цэргийн жанжин Ромын Эзэнт Гүрний хаан байх ёсгүй хэмээн хорсон зэвүүцэж хаан ширээний төлөөх аймшигт дайн, тулааныг эхэлнэ. Тэр ч бүү хэл Коммодус хаан аав Цезарь болон Максимусын эхнэр, хүүхэд гэр бүлийнхнийг бүгдийг нь харгис хэрцгийгээр хороожээ.
Максимус тэднийхээ өшөөг авахаар Испаниас Ромд ирлээ. Гэвч тэрээр Коммодус шиг шууд зэвсгийн хүчээр дайрсангүй, өшөө авах мөчөө тэвчээртэй хүлээж байлаа. Аавыгаа алсан Коммодус түүнийг өвчнөөр амь насаа алдлаа хэмээн ард түмэнд зарлаж өөрөө эзэнт гүрний хаанаар өргөмжилнө. Максимус ухаалаг сэргэлэн аргаар бага багаар түүний хаан ширээг унагааж байлаа. Үүний гол нууц нь тэрээр Коммодусын баруун гарын туслах болон зүсээ хувиргаж, Ромын шинэ хааны төлөө амь нас, бие сэтгэлээ хайрлахгүйгээр зүтгэнэ гэж түүний итгэлийг олж авна.
Эзэнт гүрнээ ямар аргаар яаж авч явахаа ч мэдэхгүй Коммодусын сул талыг ашиглан Гладиатор Ромыг удирдах аргыг өөртөө ашигтайгаар эргүүлж байлаа. Бага багаар, аажим аажмаар алуурчин Коммодусын бүх булхайг ард түмэнд илчилж, дарлал мөлжлөгт идэгдэн ялзарсан засаглалтай Ром гүрнийг аймшигт сүйрлээс аварч байгаагаар кино төгсөнө. Муу зүйл хийснийхээ төлөө Коммодус ч амь насаа алдана. Зарим нэг кино шүүмжлэгчдийн шүүмжилснээр “Гладиатор” кино яг “Максимус” романд гардаг үйл явдлаар бүтээсэн нь гайхамшигтай сайхан боловч эзэн хаан болон баатруудын дүр төрхийг Ромын үеийн баатрын дүрээр биш хэтэрхий Ази тал руугаа гэр дундаа Хятадын баатруудын шинжийг агуулсан байна гэж үздэг аж.