Энэтхэгүүд Монголд гангийн үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Энэтхэгүүд Монголд гангийн үйлдвэр барина

Төмрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсын мэргэжилтнүүд Монголд гангийн үйлдвэр байгуулахаар ирэх сард хүрэлцэн ирэх гэж байна. Ийнхүү гангийн үйлдвэр байгуулах болсон нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Энэтхэг улсын төрийн өмчит “Sail” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар баталгаажсан юм.

Энэтхэг улс гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч нүүрсний салбарт Австрали улсаас хараат байдаг аж. Тиймээс Энэтхэг улс өөрсдийн технологи, арга туршлагаар Монгол Улсад гангийн үйлдвэр байгуулж өгч, хариуд нь коксжих нүүрсний орд эзэмшиж, олборлосон нүүрсээ Энэтхэг рүү гаргах ажээ. Ийнхүү хоёр улсын хооронд ашигтай үйл хэрэг болно хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Монгол Улсад дотоодын хэрэглээгээ хангасан нэг сая тонн хүртэлх хүчин чадалтай үйлдвэр хэрэгтэй талаар ЭБЭХЯ-наас мэдээлж байна. Гангийн үйлдвэр барихад эхний ээлжинд техник, эдийн засгийн судалгааг боловсруулах гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж