Далд ертөнцийн сод илрэл. Аокигийн шилэн арт

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Далд ертөнцийн сод илрэл. Аокигийн шилэн арт

Усан дусал болон цалгианы макро гэрэл зураг уу?.. Хэт томруулсан бичил биетүүд үү?.. Үл мэдэгдэх амьдралын хэлбэрүүд үү?.. Яг үнэндээ бол бидний үзэж байгаа энэ зураг бол японы зураач, барималч Мики Аокигийн гараар бүтээсэн туурвилууд юм. Бүсгүй шил хуванцар ашиглаж Singing Glass нэртэй гайхамшигтай баримлуудыг бүтээдэг.

Ер нь бол, бүтээлийнхээ эх дүр, үүдэл сэдлийг тэрээр, үнэхээр, бодит, гэхдээ бичил ертөнцөөс авдаг юм байна. Микигийн олон шилэн бүтээлийг мөөг, вирус, бактер зэрэг хүний нүдэнд үл харагдах биетүүд мэтээр хүлээн авах нь ч учиртай. Ажил болгоноо тун нарийн, чимхлүүр бөгөөд эс ширхэг бүрийг нь нямбай урлаж хийснээс нь харахад хүний анхаарлын чанадад хүн болгоны харж, анзаарч чадашгүй яг ийм л этгээд, сонин амьтад оршдог гэж төсөөлмөөр. Тэгээд чухам орчин үеийн баримал, тодруулбал, Мики Аокигийн сод баримлууд тэр далд ертөнцийг бидэнд нээж өгч байх шиг.

Японы зураач бүсгүйн инсталляцид бичил биетүүд бодит ертөнцтэй харьцаж, лонхонд ч юм уу, машинд ч юм уу, эсвэл бүр сандал ширээн дээр гэнэт гарч ирэн хүний амьдралд оролцож эхлэнэ. Чухам ийм л абсурд холилдоон үүсгэсний улмаас Singing Glass төсөл нь улам сонирхол татна. Үр дүн үнэхээр л гайхшруулж, бодлогошруулж, онгод төрүүлж, энэ ертөнцийг халхалж байгаа хаалтны цаана юу байгааг сэм харж, түр хүртэх сонирхлыг өдөөнө.

Singing Glass бол Мики Аокигийн цорын ганц шилэн арт биш ээ. Ер бусын уран бүтээлийн бусад жишээтэй түүний сайтан дээрээс танилцаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж