Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Эрүүл хүүхэд” аяны хаалтын ажиллагааг тавдугаар сарын 18-нд зохион байгуулсан. “Эрүүл хүүхэд” аяны үзлэгт Дархан-Уул аймгийн 29985 хүүхэд хамрагдаж, 98,2 хувьтайгаар улсын хэмжээнд нэгдүгээр байр эзэлжээ. Цаашид хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтран шүдний өвчнийг эрүүлжүүлэх “Эрүүл хүүхэд” аяны хоёрдугаар шатыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Х.Соёл-Эрдэнэ /Дархан/
Х.Соёл-Эрдэнэ /Дархан/