Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх зургадугаар сарын 1-нд 11.00 цагт “Гэрэлт зүрхний урлан” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын уран зургийн галерейн “Урлагийн боловсролын төв”-өөс санаачлан нээх гэж байгаа юм. Тус төвийнхөн хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах хандлагыг нэмэгдүүлэх, дүрслэх урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг нээх зорилготой “Гэрэлт зүрхний урлан” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд ийнхүү тайлан үзэсгэлэнгээ нээхэд бэлэн болжээ. Энэхүү үзэсгэлэнд нийт 40 бүтээлийг гурав хоногийн турш дэлгэн үзүүлэх юм.
Г.Даша