Г.Эрдэнэ, Б.Анхчимэг их наадамд аваргалав

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэ, Б.Анхчимэг их наадамд аваргалав

Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын шатрын тэмцээн Дархан-Уул аймагт болж, өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 36 тамирчин швейцарь системээр найман өрөгт оюун ухаанаа уралдуулав. Эрэгтэйчүүдийн ангилалд “Сүлд” спорт хорооны тамирчин ФМ Г.Эрдэнэ 6,5 оноогоор түрүүлж, Өвөрхангай аймгийн шатарчин спортын мастер Г.Мөнхгал 6,5, “Хилчин” спорт хорооны тамирчин ФМ Д.Эрхэмбаяр 6,0 оноогоор удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин ОУМ Б.Анхчимэг, “Алдар” спорт хорооны тамирчин их мастер Б.Мөнгөнтуул, 2010 оны сурагчдын дэлхийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУМ А.Энхтуул нар адил 6,5 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж