Холливудын жүжигчин Брэд Питт нарны шилнээс салахаа больсон гэнэ. Тэрбээр Францын Канн хотод болсон Олон улсын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр ч нүдний шилнээс огт салаагүй аж. Учир нь 48 настай жүжигчин эрийн нүдний доогуур үрчлээ сууж эхэлсэн гэнэ. Гэвч Брэд Питт Холливудын хамгийн халуухан эрчүүдийн нэгт тооцогддог хэвээр бөгөөд А зэрэглэлийн жүжигчин Каннын кино наадамд “Killing Them Softly” киногоор оролцсон юм. Тэрбээр жүжигчин Анжелина Жолитой гэрлэхээр сүй тавьсан ч хуримын товоо гаргах цаг зав олдохгүй байгаа гэнэ. Хос хоёр хуримаа Францад хийхээр төлөвлөж байгаа аж.
Н.ЭНХ