“Эрх чөлөөний одон” гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөөний одон” гардуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс төр, урлаг соёлын салбарт өндөр амжилт үзүүлсэн иргэдийг Цагаан ордонд хүлээн авч, шагнал гардуулжээ. Тодруулбал, өмнө нь дуучин Боб Дилан, одон оронч Жон Гленн, Израйлийн ерөнхийлөгч Шимон Перес нарт олгож байсан Эрх чөлөөний одонг нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд гардуулсан байна. Эрх чөлөөний одонг 1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди санаачлан бий болгосон аж.

Энэ удаад дараах хүмүүсийг Эрх чөлөөний одонгоор шагнасан байна.

  • 1997-2001 оны хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгээр ажиллаж байсан анхны төрийн нарийн бичиг Мадле́н Олбра́йт
  • 1960-аад оны турш Хуулийн байгууллагад иргэний эрхийг хамгаалах ерөнхий  хуульчийн үүрэг гүйцэтгэж байсан Жон Доар
  • Улсыг аюулаас хамгаалах төвийн өмнөх  дарга, мөн салхин цэцэг өвчнийг эмчлэх үйл ажиллагаа явуулж байсан физикч Уиллиам Фюжэ
  • Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк-Японы хооронд хязгаарлалт тогтоох байраар хангаж тулалдаж байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард нас барсан Гордон Гирабаяаши
  • 1962 онд Үндэсний фермерийн ажилчдын холбоог үндэслэгч, ажилтнуудын идэвхитэн Долорэс Гюрта
  • Дэлхийн хоёрдугаар дайны үед нууц байгууллагын Польш ажилтан байсан ба дараа нь Жоржтаун хотын Гадаад цэргийн их сургуулийн профессороор ажиллаж байгаад 2000 онд нас барсан Жан Карски
  • 1912 онд Охидын скаутыг үндэслэгч ба 1927 онд нас барсан Жулетте Гордон Лов, 1975-2010 оныг хүртэл АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн алба хашиж байсан Жон Паул Стевен
  • Сагсан бөмбөгийн бусад дасгалжуулагчдаас илүү олон тоглолтод ялж байсан ба Альцхеймерийн өвчний эсрэг тэмцэгч эмэгтэй Пэт Саммит

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж