Их Британийн хунтайж Уилльям ээж нь хуримыг нь үзэж, эхнэртэй нь танилцаж чадаагүйд одоо ч харамсч, шаналж явдаг тухай сэтгэлээ уудалжээ. Тэрбээр Их Британийн хатан хаан II Элизабетын хаан ширээ залгамжилсны 60 жилийн ойд зориулсан Америкийн “The Jubilee Queen” шоу нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай ярьсан байна. Хунтайж Уилльям Диана гүнжийг нас барсны дараа хуриман дээр нь байхгүй гэдгийг ойлгоод ээжийгээ их санадаг байсан гэнэ. Хуримын өмнө Диана гүнж түүнд маш ихээр үгүйлэгдсэн ч Уилльям сэтгэлзүйгээ бэлтгэж байжээ. Хуримын үеэр хунтайж Харри ч мөн нэг л хүн үгүйлэгдэж буйг анзаарсан бөгөөд сүүлд нэгэн ярилцлагадаа “Ээжид Кэйт гарцаагүй таалагдах байсан” хэмээн ярьжээ. Хунтайж Харри Диана гүнжийг дурсахдаа “Ээж маань байсан бол хуримын ёслолын үеэр хамгийн урд эгнээнд сууж тэднийг бахархан харж суух байсан. Тэр бол бүхний сэтгэлийг булаасан хүн байсан” хэмээн дурсчээ.
Н.Энх