Дархан-Уул аймгийн нийт хүн амын 59 гаруй хувь нь эх орны хувь хишиг болох нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр авч, Тавантолгойн хувьцаагаа худалдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Нийтдээ 51113 хүн хувьцаа бус бэлэн мөнгө авахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт хүсэлт ирүүлсэн иргэдийн 96,7 хувь юм. Харин 1130 иргэн зээлийн эргэн төлөлт, 581 иргэн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Үүн дээр бэлэн мөнгө авах хүсэлтээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай 10,875 гаруй мянган иргэнийг оролцуулбал хүн амын дийлэнх нь бэлэн мөнгөө авах хүсэл сонирхолтой байна. Ердөө 138 иргэн л хувьцаагаа авах сонголт хийжээ. Гэхдээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл өгөөгүй иргэдийг хувьцаа сонгож байна хэмээн үзэх юм.
Х.Соёл-Эрдэнэ /Дархан/