МИАТ-ийнхэн хахууль авчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

МИАТ-ийнхэн хахууль авчээ

Сүүлийн үед Солонгосын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хорооноос Монголын МИАТ, Солонгосын KOREAN AIR компаниудын дархан шугам болсон Инчон-Улаанбаатар чиглэлийг шалгалт байгаа билээ.
 
Өнөөдрийн шинэхэн мэдээллээр, 13 жилийн турш Улаанбаатар хот руу нислэг хийж чадсан KOREAN AIR компанийн зүгээс МИАТ-ын удирдах ажилтнуудад төдийгүй тэдний гэр бүлийнхэнд энэхүү хугацааны турш онгоцоор үнэгүй нисэх эрх байнга олгох,Солонгост ирэхэд нь үнэгүй зочид буудал, хоолоор үйлчлэх , Чежү аралд үнэгүй зугаалуулах гээд нэлээдгүй хэмжээний мөнгө зарцуулсныхаа хүчинд ийм эрхийг эдэлж байсан байж болзошгүй тухай мэдээлжээ.
 
Мөн KOREAN AIR компаний ерөнхий захирал Чу Янг Ху, Монгол улсын ерөнхийлөгчид солилцох болгонд шинэ ерөнхийлөгчийг хувиараа тусгайлан Солонгост урьж дайлдаг байсан ба 1992 онд Монголын МИАТ компанид хуучин B727 онгоцоо бэлэглэн, улмаар 2005 онд Монгол улсын Алтан гадас одонгоор шагнуулж байжээ.Нэгэнт хээл хахууль гэгдэх зүйлийг авсан Монгол улсын ерөнхийлөгчид, Засгийн газраа зөвхөн Солонгосын KOREAN AIR компанитай хамтран ажиллахыг зөвшөөрдөг байсан ба энэ талаар дахин ярилцах Солонгосын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авдаггүй байжээ.
 
Монгол улсын Ерөнхийлөгчид болон төрийн дээд ажилтнууд,МИАТ компаний удирдлагуудад хувийн чанартай харьцаа үүсгэснийхээ ачаар ийнхүү олон жилийн турш Инчон Улаанбаатар чиглэлд дангаараа нислэг хийж байсан KOREAN AIR компанийн үйл ажиллагааг шалгасаар байгаа юм байна.

Эх сурвалж: www.mglradio.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж