”Кибер Дөл”-өөс болгоомжлохыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

”Кибер Дөл”-өөс болгоомжлохыг санууллаа

Дэлхийд танигдсан антивирусийн программ болох Kaspersky саяхан шинэ маягийн вирус илрүүлжээ.

Шинжээчид энэхүү вирусыг кибер тагнуулын сүлжээнд нэвтрэх ба хэрэгтэй мэдээлэлүүдийг хулгайлах зориулалттайгаар бүтээгдсэн хэмээн үзэж байгаа аж.

Энэхүү вирусны нэр нь "Worm.Win32.Flame" товчоор Flame буюу Монголоор "Дөл" гэсэн утгатай аж.

Энэ вирус нь өмнө илэрч байсан вируснүүдээс илүү ярвигтай төдийгүй илүү хор хөнөөлтэй байж болзошгүй хэмээн Kaspersky энэ сарын 28-нд буюу даваа гаригт өөрсдийн албан ёсны блогтоо нийтэлжээ.

Шинжээчид дөлийг кибер ертөнцөд томоохон асуудал үүсгэж байсан Stuxnet болон Duqu зэрэг томоохон вируснуудтэй төстэй төдийгүй ижил зорилготой бүтээгдсэн хэмээн үзэж байгаа аж.

Kaspersky-гийн ажлын багийн мэргэжилтнүүд Дөлийг шинжилж байгаа бөгөөд Дөл нь Stuxnet-ээс 20 дахин том хэмээн мэдэгджээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж