Шинжээчид энэхүү вирусыг кибер тагнуулын сүлжээнд нэвтрэх ба хэрэгтэй мэдээлэлүүдийг хулгайлах зориулалттайгаар бүтээгдсэн хэмээн үзэж байгаа аж.
Энэхүү вирусны нэр нь "Worm.Win32.Flame" товчоор Flame буюу Монголоор "Дөл" гэсэн утгатай аж.
Энэ вирус нь өмнө илэрч байсан вируснүүдээс илүү ярвигтай төдийгүй илүү хор хөнөөлтэй байж болзошгүй хэмээн Kaspersky энэ сарын 28-нд буюу даваа гаригт өөрсдийн албан ёсны блогтоо нийтэлжээ.
Шинжээчид дөлийг кибер ертөнцөд томоохон асуудал үүсгэж байсан Stuxnet болон Duqu зэрэг томоохон вируснуудтэй төстэй төдийгүй ижил зорилготой бүтээгдсэн хэмээн үзэж байгаа аж.
Kaspersky-гийн ажлын багийн мэргэжилтнүүд Дөлийг шинжилж байгаа бөгөөд Дөл нь Stuxnet-ээс 20 дахин том хэмээн мэдэгджээ.