BBC НҮБ-ын логог андуурчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

BBC НҮБ-ын логог андуурчээ

BBC корпораци 5 сарын 28-ны даваа гарагт өмнө нь ТВ-ээр гаргасан нэгэн мэдээндээ НҮБ-ын бэлгэ тэмдгийг Halo тоглоомын логогоор сольж эфирт цацсаныхаа төлөө уучлалт гуйлаа.

Дээрх алдаа 5 сарын 24-нд BBC One сувгийн нэвтрүүлэгт гарчээ. Энэ үеэр НҮБ-ын бэлгэ тэмдгийн оронд Halo Ертөнц тоглоомын Нэгдсэн Үндэстний Сансрын Удирдлагын (United Nations Space Council) логог гаргаж ашигласан байна. Мэдээний хэсэг бүхий видеог Youtube-д тавьжээ.

BBC-гийн ажилтнууд Google-ээр дамжуулж НҮБ-ын логог хайсан байх гэж интернет хэрэглэгчид таамаглаж байна. Харин корпорацийнхан ашигладаг дүрс нь үнэн зөв байхын тулд бүхий л боломжтой зүйлийг хийдэг ч гэсэн заримдаа алдаа гардаг гэж мэдэгджээ.

Halo бол хүмүүс харь гаригийнхантай тэмцэлддэг шутер төрлийн тоглоом юм. Тоглоом нь компьютерийн болон бусад төхөөрөмжийн хувилбартай. Xbox 360-д зориулсан Halo 3 маш их түгэн дэлгэрсэн учраас төхөөрөмжийн өөрийнх нь борлуулалтыг бүтэн хагас дахин нэмж байсан билээ.

Эх сурвалж: techradar.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж