Монакод Монголын археологийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Монакод Монголын археологийн үзэсгэлэн нээгдлээ

Монакогийн Вант улсад “Төв азийн анхны нүүдэлчид” нэртэй археологийн үзэсгэлэн энэ сарын 21-ны өдөр Эртний хүн судлал, антропологийн музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн 2012.05.21 – 2012.09.21 хүртэл 4 сарын хугацаатай олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнгийн зорилго: Төв ази дахь анхны нүүдэлчид, тэдгээрийн үлдээсэн соёлын баялаг дурсгал нь эдүгээгийн Монгол улсын нутаг дэвсгэрт дийлэнх хэсгийг эзлэн оршдог ба Орос, Казахстан болон хятадын хойд нутгуудаар байгаа. Монгол орон нь эртний ази тив дахь анхны нүүдэлчдийн соёл иргэншлийн гол зангилаа нутаг орон байсныг харуулахад оршиж буй болно.

Монакогийн Эртний хүн судлалийн музей нь МУ-ын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй 2006 оноос археологийн судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэн Архангай аймгийн Их Тамир сумын нутаг дахь Цацын эрэг гэх дурсгалт газар суурийн судалгаа хийж байгаа билээ. Мөн Заян хүрээ хийдийн эвдэрч гэмтсэн хэсгүүдэд сэргээн засварлах ажлыг шинжилгээний ангийнхан хийж байна.

Заяын хүрээ хийд

Судалгааны ангийнхан хойд тамирийн хөндийд одоогоор 50 орчим буган чулуу хөшөө шинээр илрүүлэн олоод байна.

Үзэсгэлэнд судалгааны ангийн судлаачдын шинээр илрүүлэн нээсэн буган чулуун хөшөөд, хадны сүг зураг, гоёл чимэглэлийн болон зэр зэвсгийн эд зүйлс тавигдаж буй болно.

Манай эрний өмнөх 8-р зууны үед хамаарах морины дүрс бүхий хүрэл чимэглэл. 2011 оны Судалгааны ангийн бүрэлдэхүүн шинээр илрүүлсэн. “Монгол-Монакогийн хамтарсан археологийн судалгааны анги”

Гийчин. малтлагын үед нутгийн иргэд цөөнгүй ирж сонирхоно

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: monarcheo.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж